Төрийн цэргийн байгууллага
Манай үйлдвэр нь БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, ШШГЕГ, ОБЕГ, БХИС, ТТХГ, ТЕГ, ГЕГ, Дотоодын цэрэг зэрэг Монгол Улсын хүчний байгууллагуудыг хувцас хэрэглэлээр хангах ажлыг 90 жилийн турш нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн. Үүний зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор Монгол Улсаас дэлхийн халуун цэг болох Афганистан, Судан, Чад, Сьрра-Лион зэрэг улс руу илгээх Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хувцас, хэрэглэлийг цаг хугацаанд нь НҮБ-ын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийцүүлсээр байна.
Бусад байгууллага
Хүчний бүх байгууллагуудын дүрэмт хувцас хэрэглэлийг үйлдвэрлэн нийлүүлэхээс гадна оёмол бүтээгдэхүүний чөлөөт зах зээл дээрх эрэлт хэрэгцээг судлан харилцагч байгууллагуудаа өргөжүүлэн шинээр Монголын нүүр царайг дэлхийд таниулдаг томоохон байгууллагууд болох “МИАТ” ХХК, Улсын Прокурорын Ерөнхий Газар, Шинэ үе дунд сургууль, Голомт банк, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, “Магнай трейд ХХК Германы элчин сайдын яам, ОХУ-ын элчин сайдын яамны харьяа 14-р сургууль, Хөдөлмөрийн яам зэрэг байгууллагуудын захиалгат хувцасыг бэлтгэн нийлүүлж байна.