Хамтын ажиллагааны гэрээ байгуулав

2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр "Дон боско шинэ үе" Мэргэжлийн боловсролын сургуультай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулав. Хамтын ажиллагааны гол зорилго нь Оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага болон мэргэжлийн ажилтан бэлтгэж байгаа байгууллагуудын хэтийн төлөв чиг хандлага, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулан, сурагчдыг үйлдвэрийн дадлага хийлгэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох чиглэлтэй.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Байгууллагын үр ашиггүй зардлыг хэмнэж орлогоо нэмэгдүүлэх замаар ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудал болох нийтийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх, цалин хангамжийг нь нэмэх, үйлдвэрлэж буй хувцас хэрэглэлүүдийн чанар стандартад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Бөртэ ТӨААТҮГ цалингаа нэмэгдүүллээ

Нийт ажилтан албан хаагчдын цалинг Захирлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Захирлын тушаалаар холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн үндсэн цалинг 5-13 хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүллээ. Мөн үйлдвэрт мөрдөгдөж буй бүтээмжээр цалинжигчдын  дамжлагын нийт үнэлгээг 5 хувиар нэмэгдүүлэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон олгож эхэллээ. 
Захиргаа удирдлагын алба