Үйлдвэрийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлүүдийн төлөвлөгөөт сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбилэг "Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар", Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Д.Гуахалиун "Жендер, гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт" сэдвүүдээр төлөвлөгөөт сургалтуудыг нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгууллаа.