ЗАРДЛЫГ ЖИЛД 30 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

ЗАРДЛЫГ ЖИЛД 30 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

Уншсан 67
ТүгээхShare공유하기

Батлан хамгаалах салбараас дэвшүүлж буй "ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ"-ийн хүрээнд "БӨРТЭ" Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд өмнө нь түрээсийн хэлбэрээр зөвхөн үдийн нэг хоолоор үйлчилдэг байсан аж ахуй нэгжийн гэрээг цуцалж, шаардлагатай засварын ажлыг гүйцэтгэн, гал тогооны сав хэрэглэлийг шинэчилж, орон тоогоор хүний нөөцийг бүрдүүлэн өдрийн нэг, хоёрдугаар хоол цай, талхаар хангаж, соёлтой боловсон үйлчилгээг санал болгосноор хамт олны талархлыг хүлээсэн ажил арга хэмжээг эхлүүлээд байна. Ажилчдын цайны газрын үйл ажиллагааг жигдрүүлж үйл ажиллагааг дээрх байдлаар үргэлжлүүлэхэд өмнө гарч байсан зардлыг жилд 30 хүртэлх сая төгрөгөөр бууруулах эдийн засгийн боломжийг бүрдүүллээ.