УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ХАРЬЯА, 103 ЖИЛИЙН ТҮҮХТ “БӨРТЭ” ТӨААТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ХАРЬЯА, 103 ЖИЛИЙН ТҮҮХТ “БӨРТЭ” ТӨААТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Уншсан既読Read 50
ТүгээхShare共有する공유하기

“БӨРТЭ” ҮЙЛДВЭР НЬ ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛД АШИГЛАН, ЧАНАРЫН ӨНДӨР ТӨВШИНД МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХҮЧНИЙ БУСАД БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭРЭГЦЭЭТ ДҮРЭМТ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭН НИЙЛҮҮЛЖ, ДОТООДОД БОЛОН ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ГАРААГАА НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Тус үйлдвэр анх 1922 онд жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар "Бэлтгэн үйлдэх тасаг” нэртэй цэргийн гар үйлдвэр байгуулагдаж байсан түүхтэй.

1925 он гэхэд 35 оёдлын машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан тус тасаг өдгөө үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний технологи ажиллагаа, загварын төвөгшлөөс шалтгаалж өдөрт дунджаар 250-400 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болтлоо өргөжин тэлж чаджээ.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т Бөртэ үйлдвэр цэргийн дүрэмт хувцасны 73 нэр төрөл, бусад аж ахуй нэгж байгууллагын 25 нэр төрлийн хувцасны зохиогчийн эрхийн гэрчилгээг хязгааргүй эрхтэйгээр Оюуны өмчийн газраар баталгаажуулан эзэмшиж байна.

Үйл ажиллагаа явуулж буй барилга нь 1962 онд ашиглалтад орсноос хойш 63 жилийн нүүрийг үзэж буй. Жил бүр урсгал засваруудыг хийдэг боловч

-Агааржуулалтын систем муу

-Дээврийн асуудалтай

-Элэгдэл өндөртэй модон цонхтой учраас ашиглалтын ая даадаггүй зэрэг бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр боллоо.

-Мөн ажилчдын ая тухтай орчныг бий болгоход:

-Ариун цэврийн өрөөг засварлах

Амралтын өрөөг тохижуулах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.