”ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ”

”ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ”

Уншсан既読Read 67
ТүгээхShare共有する공유하기

”ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ” -ийн хүрээнд Ерөнхий боловсролын сурагчид, өсвөр үеийхэнд Цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, Батлан хамгаалах салбар, Үйлдвэрийн үйл ажиллагааны онцлогийг таниулахад бидний зорилго оршино.

“Бөртэ”ТӨААТҮГ нь ЗХЖШ, “Лантуун дохио”ТББ-тай хамтран 7-12 насны 55 сурагчдыг сонсогчийн хувцсаар хувцаслан Зэвсэгт хүчний 015 дугаар ангид Хугацаат цэргийн алба хаагчидтай нэг өдрийн турш байрлуулан “УУХАЙ” контент бэлтгэлээ.

Цаашид Уг контентийг цаашид цуврал болгон Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү өдөрлөгийг зохион байгуулсанаар:

Цэрэг эрстэй мөр зэрэгцэн алхаж

Төрийн далбаагаа мандуулж, жагсаалд оролцож

Марш-тактикын тэмцээнд хүчээ сорьж

Цэрэг эрстэй хамт нэг ширээнд сууж өдрийн хоолоо зооглож

Оройн тоогоо хийж, нэг өдрийг “цэрэг” болон өнгөрүүлэв.

Цэргийн амьдрал хатуухан ч, жаргалтайгаар ядарсан тэр мэдрэмжийг богинохон хугацаанд ч гэсэн мэдрүүлсэн өдрийг хүүхэд багачуудад маань тодхон дурсамж үлдээсэн.

Эх оронч сэтгэлгээ, сахилга бат, тэсвэр тэвчээр – энэ бүхнийг хүүхдүүд маань зүрхэндээ шингээсэн мартагдашгүй өдөр байлаа.