
Энэхүү тоног төхөөрөмж нь аж үйлдвэрийн хувьсгалын 5-р үеийн тоног төхөөрөмж буюу CNC технологийн зарчмаар ажилладаг төхөөрөмж учраас БНХАУ-ын Шаньдун мужид байрлах тоног төхөөрөмжийн нийлүүлэгч үйлдвэрт үйлдвэрийн инженер техникийн 3 ажилтныг тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар, горимыг мөрдөх, засварлах чиглэлээр 14 хоногийн хугацаанд сургалтанд хамруулж ажилтан алба хаагчдыг ур чадварыг нэмэгдүүлж ажиллаа.
Дээрх тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэнээр нарийн хэмжилттэй огтолдог тул Эсгэлтийн чанар сайжиран, бөөнөөр эсгэх эсгэлтийн хүчин чадал 20%-ийр нэмэгдэж, бараа материалын хаягдал багасч, хэмнэлт үүсэх, мөн эсгэх процесст зарцуулагдах хугацаа богиноссоноор эсгэлтийн гарц нэмэгдэж буй давуу талууд гарч байна.
Тоног төхөөрөмжийн орчин үеийн шинэчлэл, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээр ажиллах хүчний төвөгшилийг бууруулж, гар ажиллагааг багасгаснаар цалингийн бодит хэмнэлт гаргах боломжийг бүрдүүллээ.